THE

WOLVES.DAO

THE

WOLVES.DAO

ДҮРЭМ

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

САНАЛ ХУРААЛТ

001 The Wolves DAO

Зорилго

The Wolves NFT-ийн үнэ цэнэ, хэрэглээг нэмэгдүүлэх, чонон сүргийн нэр хүндийг нийгэмд таниулах болон гишүүдийн тоог өсгөх, идэвхжүүлэх чиглэлд хэрэгжүүлэх саналуудыг The Wolves DAO-р дамжуулан гишүүдээсээ хүлээн авна.

Хүлээн авах саналын төрлүүд

• The Wolves комюнититэй хамтран ажиллах бизнес төслийн саналууд

• The Wolves комюнити гишүүдийг хамруулсан хаалттай арга хэмжээнүүдийг зохиох саналууд

• Сайн үйлсийн аян, хандив, мод тарих зэрэг нийгэм болон байгальд тустай үйл ажиллагаа хэрэгжүүлэх саналууд;

• The Wolves NFT эзэмшигчдийн хүрээг тэлэх, The Wolves NFT-ийн хэрэглээг нэмэгдүүлэх саналууд;

• The Wolves NFT эзэмшигчдэд бодит үр өгөөж бий болгох санаачилгуудыг MongolNFT-д хүргүүлэн ажил хэрэг болгож хамтран ажиллах саналууд;

• The Wolves DAO-ийн засаглал болон үйл ажиллагааг сайжруулах саналууд.

Саналын загвар

Санал гаргахдаа доорх загварын дагуу мэдээллээ үнэн зөв, гүйцэт бөглөж ирүүлэх шаардлагатай. Үүнд:

• Саналын нэр;

• Саналын товч танилцуулга;

• Санал хэрэгжих үе шатууд болон харгалзах огноонууд;

• The Wolves комюнитид өгөх өгөөж, үр нөлөө (үндэслэл бүхий тооцоололтой);

• Хариуцан гүйцэтгэх эзэн болон багийн гишүүдийн товч танилцуулга

• Саналаас гарах бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа бол зураг болон товч танилцуулга:

• Хүсэж буй санхүүжилтийн хэмжээ (шаардлагатай бол)

002 Саналын процесс

The Wolves NFT эзэмшигч хүн бүр (багаар байж болно) нээлттэйгээр The Wolves DAO-д санал гаргах боломжтой. The Wolves NFT эзэмшигчид саналаа Discussion-ий New proposal хэсгээс гаргана.

Комюнити менежер нь The Wolves DAO-д ирж буй бүхий л саналуудыг хүлээн авч, шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж эцэслээд тухай бүрд нь Хяналтын зөвлөлд танилцуулна. Загварын дагуу саналаа гаргаагүй эсвэл дутуу мэдээлэл ирүүлсэн бол Комюнити менежер нь шаардлагад нийцээгүй шалтгаанаар буцааж болно.

Хяналтын зөвлөл нь Комюнити менежерээс эцэслэгдэн ирсэн саналуудыг The Wolves DAO-ийн зорилго болон санхүүжилтийн боломжтой уялдуулан хянаад нээлттэй хэлэлцүүлэг рүү оруулах эсэхийг тухай бүрд нь санал хурааж, энгийн олонхын (тогтоосон хугацаанд санал өгсөн гишүүдийн 50+1 хувь) саналаар шийдвэрлэнэ. Саналд нэмэлт эсвэл өөрчлөлт хийх шаардлагатай бол төслийн саналыг буцааж болно.

Хяналтын зөвлөлөөр шийдвэрлэгдсэн саналуудыг Discussion хэсэг дээр нийт гишүүдийн буюу The Wolves NFT эзэмшигчдийн дунд нээлттэй хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлгийн үргэлжлэх хугацаа нь саналаас шалтгаалан 5 хүртэлх хоног байна.

Хэлэлцүүлгийн тогтоосон хугацаа дууссаны дараа Саналын эрхтэй гишүүдийн дунд санал хураалт явуулж, энгийн олонхын (тогтоосон хугацаанд санал өгсөн гишүүдийн 50+1 хувь) саналаар тухайн санал дэмжигдсэн эсэхийг эцэслэн тогтооно. Санал хураалт үргэлжлэх хугацаа нь саналаас шалтгаалан 3 хүртэлх хоног байна.

Комюнити менежер нь батлагдсан саналуудын хэрэгжилтэд хяналт тавьж шаардлагатай мэдээллүүдийг санал тус бүрийн Report хэсэгт оруулна.

003 The Wolves DAO Governance

The Wolves NFT эзэмшигчид

The Wolves NFT эзэмшигч хүн бүр The Wolves DAO санал гаргах, Хэлэлцүүлэгт нээлттэй оролцох, комюнити менежер, хяналтын зөвлөл болон саналын эрхтэй гишүүнээр сонгогдох эрхтэй байна.

Комюнити менежер

Комюнити менежер нь The Wolves DAO-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан сарын тогтмол цалинтайгаар ажиллана. Цалингийн хэмжээ, урамшуулал олгох талаарх асуудлыг The Wolves DAO-аар санал хурааж шийдвэрлэнэ. Комюнити менежер нь The Wolves DAO-д ирж буй саналуудыг хүлээн авах, Хяналтын зөвлөлд танилцуулах, хэлэлцүүлэг болон санал хураалтыг зохион байгуулах үүрэгтэй. Үүнтэй уялдуулан шаардлагад нийцээгүй саналуудыг буцаах, санал хураалтаар дэмжигдсэн саналуудад шаардлагатай санхүүжилтийг олгох, саналын хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байна. Комюнити менежер нь 6 сар тутамд сонгогдох ба нийт 2 удаа сонгогдон ажиллах боломжтой. Комюнити менежерт өөрийгөө эсвэл Discussion хэсгийн Trust system-ийг ашиглан идэвхтэй гишүүд дундаас нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд The Wolves DAO-аар санал хурааж шийдвэрлэнэ.

Хяналтын зөвлөл

Хяналтын зөвлөл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх ба саналуудыг The Wolves DAO-ийн зорилго болон санхүүжилтийн боломжтой уялдуулан хянаж шийдвэрлэнэ. Хяналтын зөвлөл нь Комюнити менежерээс ирүүлсэн саналуудыг тухай бүрд нь хянаад The Wolves DAO-аар хэлэлцүүлж, санал хураалтад оруулах эсэхийг дотооддоо санал хурааж шийдвэрлэх эрхтэй. Мөн Хяналтын зөвлөл нь 6 болон 12 дугаар саруудад, шаардлагатай тохиолдолд гишүүдийн 2/3-ийн саналаар ээлжит бусаар хуралдаж Комюнити менежерийн тайланг сонсох бөгөөд үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл чөлөөлөх асуудлаар The Wolves DAO-д санал оруулж шийдвэрлүүлнэ. Хагас жил тутмын санал хураалтаар Хяналтын зөвлөлийн 3-5 гишүүнийг ротациар сэлгэн ажиллуулна.Хяналтын зөвлөлийн гишүүнийг ротациар болон хугацаанаас нь өмнө чөлөөлөх, томилох асуудлыг The Wolves DAO-аар санал хурааж шийдвэрлэнэ. Хяналтын зөвлөлд өөрийгөө эсвэл Discussion хэсгийн Trust system-ийг ашиглан идэвхтэй гишүүд дундаас нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд The Wolves DAO-аар санал хурааж шийдвэрлэнэ.

Саналын эрхтэй гишүүд

Саналын эрхтэй гишүүд нь The Wolves DAO-ийн бүхий л санал хураалтад оролцож шийдвэр гаргах эрхтэй байна. Саналын эрхтэй нийт 100 гишүүн байх ба улирал тутамд тодорхой шалгуурын дагуу гишүүнчлэлийг шинэчилнэ. Санал хураах эрхтэй гишүүдийг сонгохдоо доорх шалгуурыг баримтална. Үүнд:

• 70 гишүүдийг Discussion хэсгийн Trust system-ийг ашиглан идэвх, санаачилгын түвшин (level), тэмдэг (badge) зэргийг нь харгалзан сонгоно.

• 30 гишүүдийг The Wolves NFT-ийн эзэмшигчид дотроос, бусад бүтээгдэхүүн үйлчилгээг идэвхтэй хэрэглэдэг, оролцдог хүмүүсээс Хяналтын зөвлөл сонгоно. Үүнд:

• Сайн үйлсийн аян, хандив, мод тарих зэрэг нийгэм болон байгальд тустай үйл ажиллагаа хэрэгжүүлэх саналууд;

- The Wolves DAO-ийн санаачилсан мини тоглоомд түрүүлсэн гишүүн;

- The Wolves DAO-аас санаачилж буй үйл ажиллагаанд биечлэн идэвхтэй оролцдог гишүүд;

- Ultra rare-1, Very rare-2, rare-3 мөн volume ихтэй чононууд;

- Ховор badge-тай чононууд;

- Санаачилсан төсөл нь The Wolves DAO-аас дэмжигдсэн гишүүд;

- Бусад нэмэлт шалгуурууд